Энэ миний энгэлхэн амьдралын минь нэгэн алхам. Гэнэт л би шийдвэр гаргаагүй маш их бодож бас төлөвлөж эргэлзэж байж энэхүү алхмыг хийлээ. Утасны дугаар болон өөрийн ажил гэр орноо хүртэл өөрчилөөд тэр байтугай найз нөхөд хайраа хүртэл орхих хэрэгтэй гэж бодлоо яг л кино шиг байгаа биз гэхдээ хүнд ийм өдөр ирдэг юм байна. Урьд нь яаж амьдарч байснаа бодох бур ямар утгагүй юуны төлөө амьдарч байсан юм бэ гэж бодход хүргэсэн нэг зүйл бол чамтай танилцсан өдрөөс эхэлсэн юм шигээ хэн байснаа ухаарах шиг өөрийгөө буруутгаж урьд өнгөрсөн бүхнээ үгүйсгэхгүй хэдий ч ямар идвэхгүй амьдарч байснаа л ухаарч байна даа.Урьд нь мөнгө л бодхоос ирээдүйд ямар зүйлыг гүйцэд төгс хийж чадах эсхээ ч бодож байсангүй зүгээр л гарт тааралдсан бүхэнлүүгээ зүтгэж байжээ. Одоо би амьдрал чамайг бүр эсэргээр нь харж байна тэгээд тэр харж байгаа зүйл маань юу юм бэ гэвэл мөрөөдөл бас тэр бүхнийг авахыг хүссэн минь шунал болоод урам зориг урьд би ямар нэгэн юм хийхдээ тохиолдож болох эрсдэл эргэлзээнд хүлэгдээд байсан гэдгээ ухаарч байна. Гэрэлцэцэг миний бие одоо 25тай бүсгүй болжээ тэгээд хэдий ухаарах ёстой энэ өчүүхэн зүйлыг маш олон жил хайсан хэдий ч хожимдоогүй байна би хэзээ нэг өдөр энэ бүгдийг бодож суухдаа жаргалтай байх биз ээ.Энэ миний амьдралдаа олж харсан хамгийн том шийдвэр байх би өөрийн дотоод хүч бололцоо залуу насныхаа ааг омгонд солиорч байж мэдэх ч хайраа чамайгаа хүртэл орхиж байна би чамд дэндүү хайртай гэвч энэ хайр маань надад хоромхон зуурын аз жаргал гэдгийг ч ухаарч байна. 3н жил чамайг хүлээлээ зүрх сэтгэлдээ үнэнч байж хүлээлээ тэсч тэвчиж байж хүлээсэн энэ хугацаанд би нэг удаа ч эргэлзэж байгаагүй юм шүү. Миний хайр чамд үнэн ч байсны баталгаа энэ болж чадах болов уу.Энэ хугацаанд ямар их ганцаардаж хичнээн сэтгэл шанлаж байвч би тэсээд гарсан одоо харин би өөрийнхөө төлөө шүү би амалсандаа хүрсэн гэж бодож байна битгий шанлаарай миний хайраа ойлгоорой чиний ирэх хугацаа хэдий дөхөж байгаа ч би яг одоо л энэ бүхнийг хийх хэрэгтэй байна.Би хэнтэй учирсан гээч энэ бол би шал өөр Гэрэлцэцэг би чамтай учирсандаа баяртай байна тэр бүгдийг хийхийг хүсэж байна
эгэлхэн амьдарлын өдрүүд
Залуу бас балчирхан дүү нар минь хэт эрт эцэг эх эхнэр нөхөр болох гэж юундаа ингэтлээ хөөрөн дурлана вэ амьдрал гэдэг хичнээн агуу басхүү шалгуур саад байдаг гэдгийг гүйцэд ч ухаарч амжаагүй явахдаа тэр гэнэн бас цагаахан сэтгэлдээ сэв суулгаж хэт эрт хашир сууж байгаа нь алдаа шүү дээ юуны ч талаар бүрэн гүйцэд ухаарч амжаагүй яваа та нар минь хүн үзэх естой юм аа үзэх естой насандаа л туулдаг гэдгийг ухаараасай чи 17 той тэгээд мэдээж бусдыг бодвол би илүү ихийг мэднэ бас мэдэж байгаа юм шиг боловч хүүхэд ахуйн ухаан ухамсар гэдэг түрүүлж өдөлдөггүй юм шүү дээ биеэр үзэж туулаагүй эрэгцүүлэн бодоогүй бүхэн мэдлэг биш юм,Томчууд бид ч бас энэ тал дээр үнхээр хангалтгүй байна бидний ирээдүй болсон залуус маань өнөөдөр гэр бүл болох мөн боловсрол мэдлэг зорьлого гэж юу болох талаар тэдэнд юуг ч зааж өгдөггүй мөн энэ талаар боловсролын системд ганц өгүүлбэр ч алга хүсээгүй жирэмслэлт аборт гэр бүл салалт хардалтаас үүссэн бухимдал амьдралын аар саар асуудал гэр бүл төлөвлөлт энэ бүхэн алгебр физик хими гэх мэтээс илуу чухал хэрэгтэй байна, Юу юуны туханд хүрэлгүй бэлгийн амьдралд дурлаж туунээс гарах үр дагаварыг үүрэх хариуцлага туршлага сэтгэлийн бэлтгэлгүй үүнээс үүдэн архи дарсанд дурлаж өөрт тулгарсан энэ бүхнээс яаж гархаа ч мэдэхгүй яваа олон хүүхэд залуус байна шүү дээ,Нэгэн хосын түүх тэд 2 ла 18тай байхдаа хоорондоо учирч мэдээж бие биедээ татагдаж дурлаад гэр бүлээрээ бараг л албан хүчээр зөвшөөруулж хамт амьдрах болсон гэвч хамтын амьдрал гэдэг эхэндээ сайхан наалинхай булбарай харин амьдралын үнэн нүүр царай болсон хэн мөнгө олох хэрхэн яаж амьдрах талаараа тэд ямар ч бэлтгэлгүй болхоор эхэндээ туулах гэж оролдсоон харин цаашид тэдний хүүхэд гэнэн томоогүй зангын илрэл эрх чөлөө үгүйлэгдэж эхлэн гадаа гармаар эрх чөлөөгөө үгүйлэн амьдрал гэдэг хариуцлага шүү дээ бие биенийхээ өмнө тодорхой хэмжээний үүрэг хүлээж нэгэн сэтэглээр хандах хэрэгтэй гэтэл өөрөө өөрийгөө ч бүрэн гүйцэд таниагүй байж яаж хэн нэгэнтэй амьдрах юм бэ дурлал үерхэл хайр гол нь дасах энэ бүхний талаар тэдэнд хэн өнөөдөр хэлж өгч байгаа юм бэ хэн өнөөдөр тэдэнд санаа зовж байна томчуудаа тэдэнд буруу үгүй ээ энэ бол бидний алдаа одоо энэ тал дээр ямар нэгэн бодит зүйл хэрэгтэй байна, Дээрх 2 хүүхэд өнөөдөр нэг нь сэтгэлээр унахдаа найз нөхөдтэйгөө дарвиж нэг нь дахиж хэн нэгэнд итгэхээс айж байна энэ бүхэн яаавч сайн зүйл биш шүү дээ тэд дараа нь хэн яаах вэ
Өнөөдөр 2008оны 10сарын 20өдөр би өөрийн амьдрал болоод эргэн тойронд эргэлдэх бүхий л зүйлсийн талаар эрэгцүүлэн бодож сууна.Би урьд нь идэх хоолгүй өмсөх хувцасгүй явахдаа яг өнөөдөр ингээл сууж байна гэж огтхон төсөөлж явсангүй амьдрал надад алдаа оноо гутамшиг узэн ядалт дайсан аз жаргал гээл бүхий л зүйлсээр сорилт тавин шалгаж байсан мэт дахиад ч шалгасаар байх биз ээ.Өөрийн амьдралдаа шантарч үхэх талаар бодож явсан удаа ч надад байсан гэвч хүний сэтгэл гэдэг хэзээд амьдрах гэж тэмүүлдэг юм билээ. Гарцаагүй үйлээ үзэж байж олсон миний амьдрал надад хүний сэтгэл зүрх гэдэг ямар агуу вэ гэдгийг мэдрүүлсэн одоо надад энэ талаараа ам бардам дуу гарах эрх олгосон мэт би бүхийл туулж өнгөрүүлсэн амьдарлаа одоо эргэн нэг хараад өөрөөрөө бахархаж сууна. Хоолны мөнгө олох гэж сургуулийнхаа хажууд газар ухан тоосго цуглуулж явсан тэр жаахан охин одоо хэдийн нас биенд хүрсэн бүсгүй болжээ.Амьдрал гэдэг тэр чигээрээ там шиг санагдаж гутарч явахдаа хүүхэд насны эгэлхэн үе бодрол гутрал доор өнгөрөөж явсан тэр өдрүүд надад амьдрал гэдгийг амтлуулж гашуухан дурсамж харамгүй хайрлаж байжээ. Идэх хоолгүй орон дээрээ толгой эргэн хэвтэж байхдаа би хоол биш мөрөөдөл дотроо цадаж явсан тэр бүхэн минь өнөөдрыг хүргэж дээ.Хүн гэдэг дэм дэмэндээ хорвоог туулдаг гэдгийг өнөөдөр би маш ихээр ухаарч явна . Дүү нар минь том болж надад урам зориг хайрлаж явна зовлон үзэж өссөн болхоор хатуужилтай ухаантай яваа дүү нараа хараад нуруун дээрх хүнд ачаагаа ингээд л аваад хаясан мэт сэтгэл хөнгөрөөд л явж байна.Анхны хайр анхны цалин анхны ажил анхны алхам бүрээ хийж яваа 20настангууддаа энхүү бүхнийг зориулая.
маргааш дэлхий сөнөх байлаа ч би мод тарина
тэвчхийн аргагүйг тэвчхийг л тэвчээр гэнэ. хором бүрийг сэтгэл зүрхэндээ дүгнэж цэгнэж хэзээч өөрийгөө бүү гол хайрлаж дурал гэхдээ үнэн сэтгэлээсээ хэзээ ч битий сэтгэл дундуур яв зүгээр л хором бүрийг үнлэж хайрлаарай.Урагшаа монголын сайхан охид хөвгүүдээ бүгдээрээ бие биендээ итгэж хайрлая хэн нэгэн хүн бүхэн бие биедээ урам хайрлаж сайхан ирээдүйрүү хамтдаа алхацгаая.Намайг танихгүй ч монгол ахан дүүсдээ хайртай би монгол хүн гэдгээрээ үргэлж бахархаж явдаг юм. Хэдий өнөөдөр бид бие биендээ итгэж чадахгүй магадгүй хэн нэгэнд гомдож яваа байх гэвч гомдоох нэгэн байвч бас хайрлах нэгэн хэзээд байгаа. Нөгөө жүжгэн дээр гардаг шиг энэ зам цаашаа 2 зам бий гэдэг шиг амьдалд заав л 2 дахь зам боломж гэж байдаг гэдгийг бүгдэд чинь хэлмээр байна үүнийг мэддэг хэн нэгэн та байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа хэдий ч зарим нэгэн зүйлд үнхээр сэтгэл эмзэглэх юм даа энэ талаар дараа тодорхой бичнээ
